
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хамтран иргэний үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөний тухай хуулийг боловсруулан өргөн барина гэж С.Эрдэнэ мэдээллээ.
Хуулийн төслийг АН-аас УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй хамтран боловсруулах ба бие даасан хууль хэрэгтэй гэв.
Тэрээр энэ сарын 10-нд болох хүний эрхийн өдрийг тохиолдуулан Ардчилсан намаас олон улсын форум зохион байгуулах ба АН-ын Үндэсний анхдугаар чуулганыг энэ ондоо багтаан зохионо хэмээлээ.