Э.Энхболд:QR кодыг зарж борлуулж байгаа хүмүүсийг цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг хүсье

2020-12-29

Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд

QR кодгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх чиглэлийг НОК-оос ТЦА-д өгсөн.  Цагдаагийн байгууллага код олгох үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. QR код олгох ажлыг НОК хариуцаж байгаа.

Хүн болгон хөдөлгөөнд оролцвол төвөгтэй байдал үүснэ. Тийм учраас QR зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх чиглэл өгсөн.

Эмнэлэгт зайлшгүй үзүүлэх шаардлагатай бол холбогдох баримт бичгээ үзүүлээд зорчиж болно.

Нэг ёсондоо, нэгдүгээр сарын 6-ныг хүртэл QR код байхгүй бол хөдөлгөөнд оролцохгүй гэж ойлгож болно.

НОК-оос үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрсөн чиглэлийн 30 мянган тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгосон. QR кодыг дам дамаараа зарж байгаа талаар бодит баримт байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг хүсье” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ