Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочоос коронавирусын халдвар илэрчээ

2020-12-29

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Өчигдрийн батлагдсан тохиолдол нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобусны жолоочоос халдвар илэрсэн. Хамгийн сүүлд ажилдаа 12-р сарын 24-нд очсон. Гэр бүлийнх нь хүн халдвараар өвчилсөн учраас мөн халдвар авсан. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт сахиураас гаралтай халдвар үргэлжилж байна.  Тухайн компанийн жолооч 90 гаруй хүн байдаг.

Чингэлтэй-Зунжин чиглэлд явдаг жолооч байсан. Жолоочийн ойрын хавьтал болох 10 хүнийг тусгаарласан. 12-р сарын 20-24-ний хооронд тухайн автобусаар үйлчлүүлж байсан иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ