
БНСУ-д дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж хүчээр архи уулган, зургаан цагийн турш зодсон ноцтой хэрэг гарсан талаар улсын MBC телевиз мэдээллээ.
Зодсон бичлэгээ 5000 воноор зарж байсан бөгөөд бичлэг олон нийтэд тархасны дараа цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн ч тухайн сурагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж дүгнэжээ.
Бичлэгэн дээр солонгос охид монгол охиныг үсдэн, шалан дээр толгойг удаа дараа хүчтэй цохиж байжээ. Монгол охин газар унасан ч зогсоогүй байна.
Улмаар бичлэг нийтэд тархсанаар монгол охин сургуульдаа явах боломжгүй болж сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орсон байна.
Хохирогч охины эцэг эх Өмнөд Солонгост амьдраад 10 жил болж байгаа гэж MBC телевиз дамжууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Энэ арай л хэтэрж байна. Монгол охин ямар буруутай болоод зодож байгаа юм бэ? Бидний ард түмэн ингэж гадаад улсад тамлагдаж,тарчлагдаж байхад зүгээр ингээд орхих юмуу? Тэр охинд ямар хэцүү байгаа бол оо!! Бид бодлолцох ёстой шүүхдэх ёстой шүүдээ!!!