С.Эрдэнэ:Би АН-ын дарга хэвээрээ байгаа, сөрөг хүчний хувьд идэвхтэй ажиллана

2020-12-28

АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дараагийн намын дарга сонгогдох хүртэл таван дэд даргаас нэгд нь түр эрх шилжүүлэн ажилласан. Түр үүрэг гүйцэтгэсэн хүн маань дүрмийн бус үйлдлийг удаа дараа хийсэн. АН-ын их хурлыг дүрмийн бус байдлаар, эрх бүхий биш этгээд зарлаж, хүчин төгөлдөр бус их хурлыг хийсэн. Түр эрхийг цуцалж, тамгыг буцааж өгөх шаардлагыг тавьсан. Удаа дараа шаардлагыг биелүүлээгүй учраас УБЕГ-т хандаж, тамгыг АН-ын хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Түр эрх эдэлж байсан нөхөр дээр байсан тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамгыг хийлгэсэн.

АН өнөөдрөөс эхлэн хуучин төв байрандаа үйл ажиллагаагаа явуулна.

АН-ын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа. АН сөрөг хүчний идэвхтэй байр суурин дээр ажиллана. АН-ын их хурлыг хуралдуулах, дараагийн даргыг сонгох сунгаа хийх гарцыг судалж байна.

АН-ын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэсэн нь хууль бус, хэрвээ шаардлагатай бол хуулийн дагуу хариуцлага тооцно. АН-д байхгүй албан тушаалыг санаанаасаа зохиогоод томилох боломжгүй. Ц.Тувааны эзэмшиж байсан тамга албан ёсоор хүчингүй болсон. АН хоёр хуваагдаагүй, дотоод жижиг  үл ойлголцол байсан” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Zailaad ogoochee melhii miniee ardchilsan nam gants melhiig daraj chadahgvi bj yaj uls orni tuluu vm hiih ve de dotoroo hervvl uruul huvaagdsan hulgaichvvd mongol ulsad gai blnuu gehees nemer blhgvi ardchilsan nam bol sonoson nam

  • АН амь ороо цаана чинь ганцхан дэглэм тогтож коммунизмыг байгуулах гээд бн сөрөг хүчин хүчээ гаргах цаг боллоо харин өнгөрсөн 30 жил шиг нийлээд хулгай хий гэж байгаа биш шүү одоо болоо биз дээ монгол улсаа бод ард түмэн ээ бодох цаг болсон шүү

Холбоотой мэдээ