С.Энхболд: Манай улсад “омикрон” хувилбар бүртгэгдээгүй

Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Эрүүл  мэндийн сайд С.Энхболд танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхий дахинд дэгдээд байгаа шинэ мутацийг ДЭМБ онцгой анхаарал татахуйц хэмээн бүртгэж авсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 18 улсад бүртгэгдээд байна. Үүнтэй холбогдуулан улс орнууд энэхүү шинэ мутаци бүртгэгдсэн улс орноос гадаадын иргэн хүлээн авахгүй, өөрийн улс орны иргэдийг хүлээн авахдаа 10-14 хоног тусгаарлах, гурав дахь тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх арга хэмжээг авч байна.

Манай улсын хувьд хилийн боомтуудад шуурхай баг ажиллуулж байна. Гадаадаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа. Өнгөрөгч 11 дүгээр сарын 28-наас хойш гадаадаас 1040 хүн ирсэн бөгөөд хүнээс хоёр хүний шинжилгээ эерэг гарсан. Тус хоёр хүнийг ХӨСҮТ рүү авч явж баталгаажуулах шинжилгээ хийхэд нэг хүнээс дельта хувилбар илэрсэн. Нөгөө хүний шинжилгээ сөрөг гарсан.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn