“Мутацид орсон коронавирусээр өвчилсөн хүнд эхний 1-3 хоногт PCR шинжилгээгээр халдвар илрэхгүй байх эрсдэлтэй”

2020-12-28

Их Британи болон дэлхийнб бусад улсуудад бүртгэгдээд эхлээд буй мутацид орсон коронавирусын талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хүргэв.

Тэрбээр “ДЭМБ анх 2020 оны есдүгээр сард коронавирусын мутацид орсон шинэ хувилбар гарсныг мэдээлсэн. Энэ нь одоогоор Их Британиас гадна Сингапур, Япон зэрэг Азийн улсуудад бүртгэгдээд байна.

Мутацид орсон шинэ хувилбар нь хэд хэдэн онцлогтой:

  • Халдварлах чадвар өндөр,
  • Хүүхдийг өвчлүүлэх ихээхэн эрсдэлтэй,
  • Өндөр настнууд илүү хүнд өвчилж байгаа
  • 50-60 хувь нь шинж тэмдэггүйгээр өвчилж байна. Шинж тэмдэггүйгээр өвчилсөн эхний 1-3 хоногт PCR шинжилгээнд илрэхгүй байх магадлал өндөр байна. Энэ нь цаашид дэлхий дахинд аюул тарих эрсдэл их байгаа юм” гэлээ.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ