Зөрчлийн хуулиар торгуульсан иргэн, ААН-үүдийг өршөөлд хамруулах хуулийн төсөл өргөн барина

2020-12-28

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Зөрчлийн хэрэгт шийтгэгдсэн хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийг өргөн барихаар болжээ.

Цар тахлын үед Зөрчлийн хэрэгт буруутгагдан төлж чадахгүй байгаа иргэд, ААН-д өршөөл үзүүлэх шаардлага бий тул хуулийн төслийг боловсруулсан гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “2017 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор 4 сая иргэн 650 орчим тэрбум төгрөгөөр торгуулсан байна. Төсвийн цоорхойг нөхөх хэмжээний өндөр дүнтэй торгуулийг ард иргэдэд оноож байна. Цар тахлын үед иргэдийн орлого буурсан үед энэ өршөөлийн тухай хууль нэн чухал гэж үзэж байгаа. Олон иргэд Зөрчлийн тухай хуулиар торгуулж байна.

Өршөөлийн тухай хуулийг өргөн барьснаар торгуульж байгаа сая гаруй иргэнд хүрнэ гэсэн тооцоолол байгаа. Томоохон монополь компаниудын торгууль энэ хуульд хамрагдахгүй. Харин 10 саяас доош дүнтэй иргэд, ААН-үүдийн торгуулийг чөлөөлөх асуудал яригдана” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ