
Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы үед Эрүүл мэндийн яамнаас хоёр төгрөгийн үнэтэй N95 маскыг 20 мянган төгрөгөөр худалдан авсан гэх мэдээлэлд тэрбээр хариулт өглөө.
Тэрээр “N95 гэж эмнэлгийн зориулалттай, тусгай стандарт хангасан маск.
Тухайн үед маскны хомсдол дэлхий нийтэд үүсэж, нэг удаагийн амны хаалтны үнэ ч хэд дахин нэмэгдсэн.
Бүх л зүйл дээр сэтгэлээ гаргаж ажилласан, хувийн ашиг сонирхол байхгүй. Шалгадаг газраар нь шалгуулж, хэн холбоотой вэ гэдгийг нь ил болгох хэрэгтэй.
Худалдах авах Үнэлгээний хороо гэж байгуулдаг. Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулж, сонгон шалгаруулалтаар шалгаруулдаг. Тухайн үед яагаад 20 мянган төгрөгийн үнэтэй маскыг авсан нь тухайн Үнэлгээний хорооны асуудал.
Тухайн үед N95 маск гэж байгаа боловч дээж авахаар хуурамч байх тохиолдлууд олон байсан. Үүнтэй холбоотойгоор өндөр дүнтэйг нь сонгосон болов уу гэж таамаглаж байна.
Надад мөнгө төгрөгтэй холбоотой асуудал байхгүй” гэсэн хариултыг өглөө.