Д.Нарангэрэл:Хөл хориог нэгдүгээр сарын 6-наас хойш дахин сунгах саналыг одоогоор гаргаагүй

2020-12-28

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ЭМЯ-наас хөл хориог нэгдүгээр сарын 6-наас хойш сунгах эсэх саналыг одоогоор УОК-т гаргаагүй байгаа” гэв.

Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтын халдвар 10-аар нэмэгдэж 194 болсныг ЭМЯ-ны ээлжит мэдээллээр хэллээ. Ийнхүү Монгол Улсын хэмжээнд коронавирусын батлагдсан тохиолдол 1,137-д хүрэв.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд нийслэлийн бүх дүүрэгт харьяалалтай, томоохон хэмжээний дэгдэлд гарсан тул 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 06:00 цаг хүртэл Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон билээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ