А.Амбасэлмаа:Халдварын эрсдэл хамгийн өндөр байх долоо хоногтоо явж байна

2020-12-28

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн өгсөн мэдээллийг хүргэж байна:

Монгол Улсад дотоодын халдвар арваннэгдүгээр сарын 11-нд бүртгэгдсэнээс хойш долоо дахь долоо хоногтоо явж байна. Халдварын эрсдэл бидний тооцооллоор хамгийн өндөр байх долоо хоногтоо явж байна. Халдвар анх гарсан 7-9 дэх долоо хоногуудад хамгийн өндөр байдаг. Хариу арга хэмжээг сайн авбал дарах боломжтой.

Халдвар нэгэнт гарсан бол гурван сар гаруй хугацаанд үргэлжилдэг.

Эрүүл мэндийн байгууллагаас түргэн тусламжаар орж ирж буй хүмүүсийг эрэмбэлэн ангилах, халдвар гарсан голомтот 14 хоногт очсон уу гэдгийг тогтмол асууж байх хэрэгтэй. ААН-үүд ажилчдынхаа халууныг хэмжих, эрүүл мэндийн асуумж авах нь чухал. Ганц эрүүл мэндийн байгууллага биш, ард иргэд, төр засаг, ААН-үүд хамтарч ажиллах цаг болсон байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ