Нидерланд улсад “омикрон” Африкаас ч өмнө тархсан байж болзошгүй гэж мэдэгдлээ

2021-12-01

Улс орнуудад хилийн хязгаарлалт тогтоохоос өмнө омикрон хувилбар нь Европын улсуудад тархсан байж болзошгүй баримтууд гарч ирж эхэллээ.

Коронавирусийн шинэ мутаци болох “омикрон” хувилбар нь Өмнөд Африкаас ирсэн хоёр нислэгээс долоо хоногийн өмнө тус улсад тархсан байж болзошгүй талаар Нидерланд улсын Эрүүл мэндийн албаныхан өчигдөр мэдээлжээ.

ДЭМБ-аас тус хувилбарын талаар албан ёсны мэдээлэл хийсний маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-ны нислэгээр ирсэн 14 иргэнээс шинэ мутаци илэрсэн нь тус улсад бүртгэгдсэн “омикрон” хувилбарын анхны тохиолдлууд гэж бодож байсан ч үгүй байв.

Учир нь үүнээс ч өмнө буюу арваннэгдүгээр сарын 19, 23-ны өдрүүдэд цуглуулсан дээжээс омикрон хувилбар илэрчээ.
Дэлхий дахинаа “омикрон” хувилбар гэж яригдаж эхлэхээс ч өмнө тэдгээр хүмүүс нь хаанаас омикроны халдвар авсныг хавьтал судлалаар тогтоохоор ажиллаж байна. Эдгээр хүмүүс нь Өмнөд Африкт зорчсон эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: CNN, Washingtonpost

Холбоотой мэдээ