УБТЗ-ын шинэ дарга Х.Хэрлэн 1 тэрбум 182 саяын хадгаламж, 1 тэрбум 401 саяын орлоготой

2021-12-01

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өчигдөр болжээ.  Тус хурлаар УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцэж  Х.Хэрлэнг томилжээ. Х.Хэрлэнг Монгол улсын Засгийн газраас санал болгосон бөгөөд УБТЗ-ын даргын ажлаа өнөөдөр албан ёсоор хүлээн авах гэнэ.

Х.Хэрлэн нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, орос хэлтэй. Тэрбээр 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдон ажиллаж байсан юм.

Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн.

Эзэмшсэн боловсрол:

  • 1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр
  • 1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
  • 1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал
  • 2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга
  • 2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга
  • 2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга
  • 2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

Харин хамгийн сүүлд буюу 2020 онд Авлигатай тэмцэх газар мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэвэл

    • Өөрийн орлого: 1 тэрбум 401 сая төгрөг
    • Гэр бүлийн орлого: 25 сая төгрөг
    • Орон сууц, барилга байгууламж: 2 тэрбум 592 сая төгрөгийн үнэлгээ бүхий 2 нийтийн орон сууц, 1 оффисын байгууламж, 1 авто зогсоол
    • Тээврийн хэрэгсэл: 430 сая төгрөгийн үнэ бүхий Land Rover, Range Rover-тээврийн хэрэгсэл
    • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл​: 425 сая
    • Хадгаламж: 1 тэрбум 182 сая төгрөг
    • Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эйч Ти Эм ХХК, Герман цонх ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК

Холбоотой мэдээ