Уг тогтоолын дагуу УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Д.Сарангэрэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, М.Оюунчимэгийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөллөө.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, С.Чинзоригийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Ц.Сандаг-Очирыг Төсвийн байнгын хорооны, М.Оюунчимэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ч.Ундрамыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй