А.Уламсайхан хүү малчны хотноос гадаадад суралцах тэтгэлгийн эзнээр тодорлоо

2021-11-30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг эзэддээ хүрч эхэлжээ.

Тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, нийслэлийн хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх дотоодын төрийн өмчийн их сургуулийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, үүнийг амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол  сургалтын тэтгэлэг олгохоор заасан.

Тэгвэл Ховд аймгийн Үенч сумаас А.Уламсайхан хүү сурлага, амжилтаараа тэргүүлэн гадаадын шилдэг их, сургуульд суралцах тэтгэлийн эзэн болжээ.

Түүний ЭЕШ оноо: Гадаад хэл-705, Математик-704, голч оноо-704.5 оноог тус тус авснаар Ховдоос дэлхийг зорих болов.

Холбоотой мэдээ