Ж.Мөнхбат:Ерөнхий сайд маань эрчим хүчээ хэмнээд жиндүүхэн сууж байна

УИХ-ын чуулганы хуралдаанд эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг салбарын сайд  Н.Тавинбэх танилцуулж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эрчим хүчээ хэмнээд хүйтэн өрөөнд сууж байгаа,тиймээс ард иргэд ч адилхан хэмнэх хэрэгтэй гэсэн уриалгыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлэв. Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шийдвэрийг зөв зүйтэй гэж үзэж байгаа аж. Түүнчлэн хэд хоногийн өмнө Ерөнхий сайдын өрөөнд ортол эрчим хүчээ хэмнэнэ гээд  арын өрөөнийхөө нэмэлт халаагуурыг салгасан, жиндүүхэн сууж  байсан тухай УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлж, Ерөнхий сайдынхаа адил бүгдээрээ эрчим хүчээ хэмнэе гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ