• С.Амарсайхан:Ковидын хажуугаар үхэх ёсгүй өвчнөөр хүмүүс өнөөдөр нас барж байна

    2020-12-25

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

    Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан эрүүл мэндийн бусад чиглэлд ч ковидын адил анхаарах шаардлагатай байна гэв.

    Тэрбээр “Цар тахлын үед эрүүл мэндийн бусад үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх ёстой.

    Хөл хорионы үед яаралтай тусламжийн үйлчилгээгээ хэвийн байлгахад анхаарах хэрэгтэй байна. Түргэн тусламж дуудахад багадаа 1-1.5 цагийн дараа ирж байна. Би дам яриа ярьж байгаа юм биш. Зориуд тусламж үйлчилгээ авах хүний хажууд байж, дуудлага өгч хугацааг нь үзсэн. Мөн I, II, III эмнэлгүүдээр очлоо. Үзүүлж байгаа иргэд тариураас бусад бүх эм боолтыг гаднаас өөрсдөө авч байна. Санхүүгийн чадваргүй иргэдэд хүнд тусаж байна. Эрүүл мэндийн салбар ганхаж эхэлж байна.

    Зөвхөн ковид гэсээр байтал ажил үүргийн хуваарилалт орхигдож байна. Төсөв мөнгө эмнэлгүүдэд очихгүй байна. Энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Өвчтөн очсон эмч бүр дээрээ өвчин, зовлонгоо ярьж байна. Яагаад нэгдсэн цахим систем байдаггүй юм бэ. Бүх эм тариагаа өвчтөнүүд гаднаас авч байна. Мөнгөгүй хүн үх л гэж байна.

    Үхэх ёсгүй, урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүмүүс үхэж байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ