“Дүүжин тээврийн трассыг дээгүүрээ явуулахыг айл өрхүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа”

2021-11-30

Өчигдөр/2021.11.29/ “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Нийслэл дээр хэрэгцээгүй олон төсөл байгаа. Тухайлбал, “Дүүжин тээврийн төсөл” байна. Хэрэгцээгүй төслүүдээ зогсоож болохгүй юу?

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:

-Засгийн газрын хэмжээнд Дүүжин тээврийн төсөлд Ажлын хэсэг байгуулсан бөгөөд одоогийн байдлаар гурван удаа хуралдсан. Дүүжин тээврийн эхний трасс буюу Баянхошууны эцсээс III хорооллын эцэс хүртэлх шугам бий. Тус шугам нь трасст өртсөн буюу газраа өмчилж авсан айлуудын дээгүүр явах тул тухайн айл өрхүүдийн зүгээс трассыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Бусад эрсдэлүүдийг тооцоолоод эхний трассыг өөрчлөх чиглэлийг Ажлын хэсэг гаргасан. Дүүжин тээвэр бол хоёр улсын Засгийн газрын хэмжээнд, нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төсөл. Уг төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд оновчтой байршлын маршрутыг гаргах ажил хийгдэж байна.

2022 он гараад дэлгэрэнгүй танилцуулгыг хийнэ.

Холбоотой мэдээ