Хавдар судлалын үндэсний төвийн хоёр эрүүл мэндийн ажилтнаас коронавирус илэрчээ

2020-12-25

Эрүүл мэндийн байгууллагууд эмч, ажилтнууддаа ПСР шинжилгээнд хамруулах ажлыг хийж байна. Энэ хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн  эмч, ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүнд коронавирус илэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Эхний 324 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнд халдвар гарсан. Тухайн сэжигтэй тохиолдол илэрсэн үед ПСР-аас гадна халдвартай хүнтэй хавьтсан эсэхийг судалдаг. Судалж байж халдвар авсан эсэхийг тогтооно. Үлдсэн 300 гаруй ажилтанд шинжилгээ хийх ажил үргэлжилж байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ