
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг эзэддээ хүрч эхэлжээ.
Тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, нийслэлийн хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх дотоодын төрийн өмчийн их сургуулийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, үүнийг амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг олгохоор заасан.
Энэ жил Баян-Өлгийн аймгаас Багдаулет хүү сурлага, амжилтаараа тэргүүлэн гадаадын шилдэг их, сургуульд суралцах тэтгэлийн эзэн болов.
Тэрээр ЭЕШ-дээ Англи хэл-800, Математик-758 оноог тус тус авчэ. Ийнхүү ЭЕШ-ийн өндөр оноо авсан ч төлбөр төлөх чадамжгүй учраас өргөдөл бичиж их сургуульдаа суралцаж байгаа юм.
Багдаулет хүү “Би өнөөдөр алс холоос та нарыгаа зорьж ирлээ. Та нарынхаа өгсөн хүмүүжил, мэдлэгийн ачаар тэтгэлэгт хамрагдлаа” гэж хэлээд багш нартаа талархлаа илэрхийлэв.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Хамгийн гол нь сайн сураад, мэргэжлээ сайн эзэмшиж, Өлгий хоттоо ихээхэн барилга барьж, хөгжүүлнэ. Өлгий хотод хамгийн дээд тал нь есөн давхар барилга барьж болдгийг 10 давуулна” гэлээ.