Д.Нямхүү:Сайд намайг өгсөн үүрэг даалгавар биелүүлж чадахгүй бол ажлаа өгөөрэй гэсэн

2020-12-24

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгийн өгсөн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Д.Сарангэрэл сайдын үед зохион байгуулалт маш өндөр, цэргийн байдалтай байсан. Дунд нь үл ойлголцох асуудлууд үүсч байгаагүй. Яг одоо бол зохион байгуулалтад доголдол гарч байна.

ХӨСҮТ-ээс коронавирустэй, тэр байтугай сүрьеэтэй хүмүүсийг Цэргийн төв эмнэлэг болон бусад эмнэлгүүд рүү нүүлгэж, ариутгаж засна гэсэн санал дээр нь эсрэг байр суурьтай байсан.

Халдварт өвчнийг хөдөлгөлгүй, тухайн газар нь цомхотгон дарах хэрэгтэй.

Хөдөлгөөн хийх тусам л халдвар тархана. Тарааж, ийш тийшээ нүүлгэн шилжүүлж болно, болохгүй гэдэг дээр санал зөрөлдсөн.

Миний хувьд тэр даалгаврын биелүүлээгүй учраас үүрэг, даалгавар биелүүлж чадахгүй бол ажлаа өгөөрэй гэсэн.

Би аялдан дагалдаж, зөвшөөрвөл бидний мэргэжил, ХӨСҮТ-ийн үнэ цэнэ буурах эрсдэлтэй” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ