Алтан гадастнууд ард түмний хандиваас хоёр саяыг нь Түлэнхийн төвд хандивлалаа

2021-11-29

Өнгөрөгч долоо хоногт хот тохижилтын гурван ажилтан Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан.

Дуучин Нара тэдгээр эрхмүүдэд зориулж хандивын аян өрнүүлсэн юм.

Тэгвэл цугласан ард түмний хандиваас Н.Батмөнх нэг сая, С.Жаргалсайхан, Г.Бямбадорж нар тус бүр 500 мянган төгрөгийг Түлэнхийн төвд хандивлалаа.

Хандивын аянд нийт 24 сая 277 мянга 400 төгрөг цугласнаас хүн бүрд таван саяыг өгч, үлдсэн 14 сая 277 мянгыг нь Н.Батмөнх гуайд гардуулан өгөв.

Холбоотой мэдээ