• Захиалагчдын 21 хувь нь Токиогийн паралимпын тасалбараа буцаажээ

    Токиогийн олимпын наадмын зохион байгуулах хорооноос мэдэгдсэнээр, Токиогийн паралимпын тасалбарыг буцааж болох хугацаа хаагдах хүртэл өмнө нь нэгэнт худалдаалсан Токиогийн паралимпын 970 мянган ширхэг тасалбараас бараг 200 мянган ширхэг тасалбарыг буцаах өргөдөлийг захиалагчид гаргасан бөгөөд тасалбарын буцаалт 21%-д хүрэв гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

    Токиогийн олимпын наадмын зохион байгуулах хорооноос тогтоосон паралимпын тасалбарын буцааж болох хугацаа 12-р сарын 1-нээс 12-р сарын 21-нийг хүртэл үргэлжилсэн юм.

    Олимпын наадмын зохион байгуулах хорооны албан ёсны веб сайтаас тасалбар худалдан авсан захиалагчид бүгд албан ёсны сайтад хандан тасалбарыг буцаах өргөдөл гаргаж болох байсан бөгөөд зохион байгуулах хороо 1-р сарын дунд үеэс эхлэн буцаасан тасалбарын төлбөрийг өргөдөл гаргагчийн дансанд шилжүүлэхээ мэдэгджээ.

    Эх сурвалжийн мэдээлснээр, олимпын наадмын зохион байгуулах хороо буцаасан олимпын тасалбарыг шинээр худалдаална.

    Цар тахал гарахаас өмнө Токиогийн паралимпын тасалбарыг маш олон хүмүүс захиалжээ. Токиогийн олимпын тасалбарыг худалдан авах боломж тун бага тул Японы маш олон иргэд паралимпын тасалбарт найдлага тавьжээ.

    Өнгөрсөн жилийн 8-9 дүээр сард явагдсан эхний сугалаанд 600 мянган ширхэг тасалбарын төлөө 3.1 сая хүн сугалаанд оролцсон байна. Токиогийн паралимпын нийт тасалбарын тоо 2.3 сая ширхэг ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ