“Энэ өвөл халуун кофе, хоолоор үйлчилдэг Өвлийн гудамжийг нийслэлд бий болгоно”

Аж ахуйн нэгжүүдэд дарамт болдог шаардлагагүй дүрэм, стандарт, зөвшөөрлүүдийг судлах, хүчингүй болгох талаар нийслэлээс мэдээлэл хийж байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:

Вакциныхаа нэмэлт тундаа идэвхитэй хамрагдвал нийслэл арванхоёрдугаар сарын 15-наас шар түвшинд шилжинэ.

Шар түвшиндээ шилжчихвэл энэ өвөл халуун кофе, зайдсаар үйлчилдэг үйлчилгээг хотдоо нэвтрүүлэх ажлыг Ж.Сандагсүрэн даргад даалгасан байгаа. Халуун зүйлээ ууж, идэнгээ дээрээсээ халаалттай, бүтээлэгтэй сууж болно.

Энэ бол жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдээ дэмжиж байна гэсэн үг. Энэ олон зөвшөөрлийг цуцлах нь цуцлаад, хүчингүй болгохыг нь хүчингүй болгосноор хэн хүссэн нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломжтой.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn