Ж.Сандагсүрэн: Ирэх жил 6 тэрбумаар давс цацдаг машин авна

Хотын удирдлагууд хот тохижилтын ажилтнууд гараар давс цацаж байгаа асуудлаар тайлбар хийв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд:

Улаанбаатар хотод хоёр удаа нилээдгүй цас орсон. Хот тохижилтын ажилтнууд гараар давс цацаж байгаа нь анхаарал татсан. Тухайн компанийн удирдлуудын үйл ажиллагааны улмаас хүний амь хохирч болзошгүй байсан.

Улаанбаатар хотод ОХУ-аас ирсэн 18 ширхэг давс цацдаг машин ажиллаж байгаа.

Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн ИТХ-д 2022 онд ААН-үүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхтэй холбогдуулан төсвийг тусгах хүсэлтийг гаргаж байгаа. Тэгсэн ч бүрэн гүйцээж чадахгүй.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

Ирэх жил зургаан тэрбумаар  энэ чиглэлийн техник, төхөөрөмжийг авах ч бүрэн шийдвэрлэж чадахгүй. Энэ бол маш бага мөнгө.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn