Цар тахлын үед сайн ажиллаж байгаа ШӨХТГ-ын орон тоо, санхүүжилтыг нэмэх санал гаргав

2020-12-24

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар цар тахалтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ШӨТХГ-ын орон тоог нэмэх боломжтой эсэх талаар тодруулав.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

ШӨХТГ цар тахлын үед маш сайн, УОК шиг ажиллаж чадаж байна. Гэтэл 35 орон тоотой, 25 байцаагчтай. Улаанбаатар хотын хэмжээнд иргэдийн эрх ашгийг хамгаалах гээд явж байна.

Ломбардын зохицуулалттай холбоотойгоор ШӨХТГ дээр хяналт, шалгалтын эрх мэдэл очно. Хүн хүрэлцэх эсэх нь эргэлзээтэй байна.

Шадар сайд Я.Содбаатар:

Орон тоо цөөтэй, хангамж ч нилээн муутай. Ломбардтай холбоотой эрх, үүрэг нэмж өгч байгаа бол орон тоо, санхүүгийн асуудал дээр зохицуулалт хийхгүй бол одоо амаргүй нөхцөл байдалд ажиллаж байгаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ