
Аж ахуйн нэгжүүдэд дарамт болдог шаардлагагүй дүрэм, стандарт, зөвшөөрлүүдийг судлах, хүчингүй болгох талаар нийслэлээс мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:
Болдог бол яг өнөөдөр ч автобусаа нэммээр байна.
Хэргийн эзэн, хэнгэргийн эзэд бол ААН-үүд л байгаа, төрийн ажлыг гацаадаг.
Энэ ондоо багтаж автобусаа авах ёстой байсан. Гурван ААН-үүд бие биенээ шүүхэд өгч байгаагаас болоод нийлүүлэгдэхгүй байна.
Түгжрэлийг бууруулахад тусгагдсан парк шинэчлэл буюу 500 автобус авах тендер зарлавал эрх мэдэлтэй хүмүүс нь дээрээс нь дарамтлаад, өөрсдийнхөө юмыг шахах гэсэн нийтийн тээврийн парк шинэчлэл зөв явах магадлал маш бага байгаа.
Энэ 500 автобусыг авахад тендергүйгээр шууд гэрээлэх хүсэлтийг ҮАБЗ-д өгнө.
Тендерийн хуулийг маш ойлгомжтой болгоод өгөөч. Тендерийн хороон дотор авилгалтай тэмцэх, тагнуул гээд бүгдийг нь оруулах ёстой.
Төрийн хүнд суртлаас болж ААН-үүд 3-4 сар зөвшөөрлөө авч чаддагүй, нөгөөтэйгүүр хувийн хэвшлийн ААН-үүдээс шалтгаалж төрийн ажил гацдаг.