Ансу Фатигийн гэр бүлийг “Барселона”-гийн тоглолтыг зурагтаар үзэж байхад гэрт нь хулгай оржээ

2021-11-29

Халдлага үйлдэгчид “Барселона” багийн хагас хамгаалагч Ансу Фатигийн гэрийг дээрэмдсэн хэмээн Marca мэдээлжээ.

Дээрэмчид байшингийн дээд давхарт гарч, мөнгө, үнэт эдлэл авч явжээ. Яг тэр үед хөлбөмбөгчний гэр бүл гэртээ байсан бөгөөд тэд “Барселона”, “Эспаньол” багуудын тоглолтыг зурагтаар үзэж байжээ.

Фатигийн төрөл төрөгсөд чимээг сонсоод цагдаа дуудсан байна. Хулгай хийх үед дохиолол болон хяналтын камерууд унтарсан байжээ.

Холбоотой мэдээ