• Оросын тэрбумтан Игорь Сосин Занзибарт нас баржээ

    53 настай бизнесмэн Игорь Сосин Занзибарт нас баржээ. Хамаатан садан нь түүнийг өчигдөр өглөө сэрээх гэж оролдсон ч тэр аль хэдийн нас барсан байжээ.

    Урьдчилсан мэдээллээр үхлийн шалтгаан нь унтаж байх үедээ зүрх нь зогссон байна. Оросын бизнесмэнүүд Александр Соркин, Михаил Фридман нар Игорь Сосиний гэр бүлд түүний шарилыг Орос руу зөөж, оршуулга зохион байгуулахад нь тусалж байгаа аж.

    Сүүлийн сарууд Сосинд хэцүү байсан: тэр эхнэр Иннагаасаа салахаар төлөвлөж байсан. Занзибарт Игорь Сосин 18 настай охин Тайсиа, мөн түүний найз өөр нэг охины хамт амарчээ. Бизнесмэн шинэ жилээ тэнд тэмдэглэхээр төлөвлөсөн байжээ.

    Сосинын эхнэр Инна Багамын аралд амралтаа өнгөрөөсөн байна. Нөхрийнхөө нас барсныг мэдээд тэр даруй Москва руу ниссэн аж.

    2015 онд Игорь Сосиний гэр бүлд эмгэнэлт явдал гарч байсан гэнэ. Түүний хүү Егор эхлээд ээжийгээ зодож, дараа нь цэнэглэгчийн утсаар боомилжээ. Үүний дараа тэр залууг албадан эмчилгээнд явуулсан аж.

    Игорь Сосин бол OBI, “Старик Хоттабыч” худалдааны сүлжээнүүдийн хамтран эзэмшигч нэгэн байв. 2017 оноос тэрээр Modi брэндээр хямдралтай худалдаа эрхэлж эхэлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ