
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 190 тохиолдол батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 112 нь Улаанбаатар хотод,
- 78 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны таван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,922 хүн эндээд байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.