Франкфуртэд үлдсэн эмэгтэйд нэгэн Монгол гэр бүл тусламжийн гараа сунгаж, гэртээ байлгаж байна

2020-12-23

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг коронавирусын халдвартай улмаас тусгай үүргийн нислэгт суулгаагүй монгол иргэний асуудлаар нэмэлт мэдээлэл өглөө.

Тэрээр Франкфуртэд үлдсэн эмэгтэйд сайн дураараа тусалж, гэртээ байлгаж буй иргэнд талархаж буйгаа илэрхийллээ. Тусламжийн гараа сунгасан Монгол гэр бүл нэрээ нууцлахыг хүссэн байна. Тухайн иргэнийг 12-р сарын 29-нд Чех улс руу буцааж, ЭСЯ-наас бэлдсэн байранд дараагийн нислэг хүртэлх хугацаанд байлгах зохион байгуулалтыг хийжээ.

Мөн хүнд байдалд орсон Монголчууддаа сайн дураараа тусалж буй иргэний нийгмийн байгууллага, иргэдэд талархал илэрхийлэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ