АНЭУ-д болж буй жүдо бөхийн Абу Дабигийн “Их дуулга”-д Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар түрүүллээ.
Тэрбээр финалын шатанд Узбекистаны бөх Тураев Хикматиллохийг цэвэр ялав.
Ийнхүү Олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар нийт 5708 оноогоор 73 кг-д дэлхийн чансааг албан ёсоор тэргүүлж эхэллээ.
Манай тамирчдаас Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар медаль хүртээд буй.