“Шинэ хувилбар манайд орж ирэхгүй тохиолдолд хичээлийг 100 хувь танхимаар хичээллүүлж, энгийн горимд шилжинэ”

Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон бусад холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Вакцины гурав дахь тунгийн хамрагдалт 50 хувьдаа хүрвэл сургууль, цэцэрлэгийг 100 хувь танхимын хувилбарт шилжүүлнэ гэж мэдээлсэн. Энэ шийдвэр хэвээрээ юу?

-Шадар сайд С.Амарсайхан:

Вакцины хамрагдалт 50 хувиас дээш гарвал сургуулийг танхимын хэлбэрт, бусад үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ гэж мэдээлсэн. Гэхдээ дельта хувилбараас өөр мутаци манайд орж ирээгүй тохиолдолд хэвийн байдалдаа шилжинэ гэж мэдээлсэн. Цаашдаа яах вэ гэдгийг шинэ хувилбарын талаарх судалгаа хийгдсэний дараа шийдэгдэнэ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn