“Талбай дээрх мөсөн хотхоны зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гараагүй, Энэтхэгийн ЭСЯ хариуцан хийлгэж байгаа”

2020-12-22

Хатуу хөл хорио тогтоох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Төв талбай дээр баригдаж буй мөсөн хотхоны талаарх мэдээллийг өглөө.

“Ажил аваад сар гарангийн хугацаа болж байна. Энэтхэг-Монголын дипломат харилцаа тогтоосны ойд зориулж Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Төв талбай дээр Энэтхэгийн түүх соёлыг харуулсан мөсөн байгууламж байгуулж, түүх соёлоо сурталчлах хүсэлтийг НЗДТГ-т тавьсныг нь хүлээн зөвшөөрсөн. Тоглох ч юм уу том талбай байхгүй. Төсөв нь нийслэлийн төсвөөс гараагүй, Энэтхэгийн халаас гарсан”  гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ