С.Амарсайхан: Хилээ бүрмөсөн хааж байгаа улс байхгүй учраас бид ч хилээ хаахгүй

2021-11-27

Коронавирусний шинэ хувилбар олон улсад бүртгэгдсэнтэй холбогдуулж УОК хуралдлаа. Хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

  1. Ингэхдээ тухайн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвар өндөртэй эрсдэлтэй бүсээр аялсан зорчсон Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд ирэхэд нь өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгахааар шийдвэрлэлээ.
  2. Харин шинэ хувилбар бүртгэгдсэн улсаас зорчин ирж байгаа, тэдгээр улсаар дамжин өнгөрсөн  гадаадын иргэдийг хүлээж авахгүй.
  3. Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, аялсан бол иргэн ирээд 10 хоног тусгаарлагдана.

Омикрон хувилбар халдварласан тохиолдол одоогоор Өмнөд Африкаас гадна Ботсван, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малавид бүртгэгдсэн бөгөөд зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн Израиль, Ботсван, Хонконг, Бельги улс байна. Өмнөд Африк болон түүнтэй хил залгаа улс орнуудаас ирэх зорчигчдод хилээ хааж байгааг зарласан.

Холбоотой мэдээ