Архи, согтууруулах ундааг шаглан борлуулж байсан 433 иргэнийг илрүүлжээ

2020-12-22

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс “Нийслэлийн Засаг даргын захирамжыг хэрэгжүүлэхэд Нийслэлийн цагдаагийн байгууллага өдөр тутам хяналт тавин ажиллаж байна.

Гар дээрээс архи, согтууруулах ундаа хууль бусаар худалдан борлуулсан 433 зөрчлийг илрүүлсэн. Үүнээс 138 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, 68 иргэнийг баривчилжээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин тогтоож байгаатай холбогдуулан 3175 албан хаагч нийслэлийн гудамж талбайд хяналт тавин ажиллана” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ