“УОК ковидын шинэ хувилбарын талаар шийдвэр гаргахаар судалж байна”

Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн  мутацилагдсан шинэ хувилбарын улмаас дэлхийн зарим улс орон хилээ хаагаад байгаа бол Япон улс 14 хоногийн хөл хорио тогтоохоо мэдэгдээд байна.

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч  Ч.Болортуяа цахим сүлжээнд дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр “Мутацид орсон шинэ төрлийн B.1.1.529 хувилбарын талаарх судалгаа үргэлжилж байгаа, айж сандрах хэрэггүй бөгөөд вакциндаа хамрагдахыг ДЭМБ зөвлөж байна. УОК шинэ хувилбарын талаар тодорхой зөвлөмж, шийдвэр гаргахаар судалж, бэлтгэж байна” гэжээ.

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу УОК 11:00 цагаас хуралдахаар болжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn