Л.Энх-Амгалан:Гадаадад ажиллахаар явж байгаа Монголчууд жаргал хөөж биш сонголтгүй болоод явж байна

2020-12-22

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулин төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Хуулин дээр ажиллах зүйлс олон байна. Хамгийн гол нь хөдөлмөрийнхөө зах зээлийг хэрхэн хамгаалах зохицуулалт орсон байх ёстой. Гаднаас ажиллах хүч авч байна гэдэг нь монгол залуучуудын ажиллах боломжоос хумсалж байна гэсэн үг. Жил болгон гаднаас ажиллах хүч ажиллуулсны төлбөр гэж 20-30 тэрбум төгрөг цуглардаг. Энэ мөнгө МСҮТ-ийн оюутнуудын цалин болчихмооргүй байна. Гадаадын ажилтнуудыг орлох залуучуудыг мэдлэг, чадвартай болгоход зориулагдах ёстой.

Вьетнамуудад авто засвараа, Хятадуудад замаа, Солонгосуудад ресторануудаа, Индонезуудад үйлчилгээний салбараа алдчихсан байна. Статистик үнэн юм бол ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 70 мянган залуучууд байна. Ажил олгогч нараас 30 мянган нарийн мэргэжилтэн авъя гэж байна. Энэтэй холбогдуулж төрийн бодлогоо зохицуулах ёстой.

Гадаад ажиллахаар явсан хүмүүс жаргал хөөгөөгүй, амьдрал хөөгөөд явж байгаа. Хойд эцгийн гар харсан шоовдор хүүхдүүд шиг. Сонголтгүй болоод гадагшаа явж хамгийн хортой нөхцөлд ажиллаж байна. Гадаадад ажиллаж байгаа иргэдийнхээ тоог яг таг хэлж чадахгүй байгаа нь гутамшиг.

Гадаадад ажиллаж байгаа гурван хүний хоёр нь НДШ, ЭМД-таа хамрагдаж чадахгүй байна. Энэ зохицуулалтыг хуулиндаа хийх ёстой.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ