Хот тохижилтын гурван ажилтан Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа

2021-11-25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  “Улс орныхоо хөгжилд үйл хэргээрээ хувь нэмрээ оруулж, өөрсдийн ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа эрхмүүд та бүхэндээ баярлалаа. Мэргэжилдээ эзэн болж, эрхэлсэн ажилдаа зүтгэлтэй хөдөлмөрлөж, эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхмүүдээ шагнан урамшуулах нь төрийн үүрэг юм” гэлээ.

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх,
  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж,
  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан нарыг шагнав.

О.Батмөнх гуай гэхэд 12 жил тасралтгүй зам, талбайн үйлчлэгчээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ