Ц.Цэрэнпунцаг: “Богд Зонхова” төсөл улс оронд хэрэгтэй зүйл учраас үргэлжлэх ёстой

2021-11-25

“Богд Зонхова” төслийг санаачилсан гурван гишүүний нэг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ковидын хажуугаар хөшөө барьж байна гэж шүүмжилж байна.

Боловсрол, эрүүл мэндэд их наядаар нь л тавьсан. Яг бодит байдал дээр өвчтэй, зовлонтой хүмүүс дээрээ очиж байна уу, гэрийн хаалгаар орж байна уу гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Бүхнийг фронтын төлөө гэдэг шиг эрүүл мэндийн салбарт бол хангалттай мөнгө тавьж байгаа, зөвхөн зөв зарцуулах ёстой.

Өвчин зовлонтой ч бид нарын амьдрал үргэлжлэх ёстой. Улс оронд хэрэгтэй, жуулчид ирнэ.

Дэлхийн улс орнууд хилээ нээгдээд эхэллээ. Жуулчид ирэхээр юу үзэж харах уу, соёлынхоо өвийг сэргээж, хүн үзэж харах зүйлээ бүтээх ёстой, төслийг үргэлжлэх ёстой гэж харж байна.

Архитектурын хувьд давтагдашгүй, шинэ өв нэгээр нэмэгдэнэ.

Бид нар өвдөж зовохоороо бүгд л гандан ордог. Хурим хийхээрээ ч гандангаараа ороод, бурханаа тойроод гардаг. Жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд гандан дээр очдог.

Төр ард түмнээ эрүүл орчинд байлгах үүрэгтэй. Энэ цогцолборт төсөл бол олон нийтийн очих газар. Цэвэр, цэмцгэр байх ёстой.

Тасганы овоонд идээ, будаагаа ил өргөдөг байсан бол энэ цогцолбор дотроо тусдаа өргөдөг газартай. Мөн дотроо музей, номын сантай, олон нийтийг соён гэгээрүүлэх газар. Өнөөдөр Тасганы овоо түүх дурсгалын газар гэж байгаа ч улаан шороо эргэсэн газар, ийм байж болохгүй.  Энэ газар дээр Хятад компани зочид буудал барих гэж байсныг нь цуцалж, оронд нь соён гэгээрүүлэх газар барих гэж байгаад баяртай байна.

Монгол заншил, гүн ухаан, шашин ярихаар зохион байгуулалттай юм шиг дайрч байна. Би Буддын шашинтай гэсэн хүмүүсийг барьж идэх нь байна. Наадам хийж чадахаа больсон, удахгүй монгол хүн гэж хэлж чадахаа болих нь” гэв.

Мөн 5.5 тэрбум төгрөг төсвөөс гараагүй бөгөөд одоогийн бүтээн байгуулалтыг ААН, иргэдийн хандиваар боссон гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • ymar teneg ni hogin shawar burhan uzeh gej irehew dee.. teged bur mongold shu.. uzher bol hujaa vietnam thailand ochood utgar ni uzchihne… iimerhu shashinlag hooson tolgoitoi malnuudig yaay daa.. burhan budda gaa shutdeg bol bugd hurdan uhetsgeegei gej erooe.. shutlegtei adguusnuud min..

  • Энэ 32 тэрбумын л асуудал бус Монголын төр Хятад Улсын уламжлалт шарын шашныг хүлээн зөвшөөрч, бид хятадын шарын шашинд дахин дагаар орж “Чин гүрэн” дахин мандаж буй үйл явцын гэрч болж байна!

  • Зонхов богдын шашин бол Төвөд болон Монголын шашин.Хятад болон азийн бусад орнууд Буддын шашны өөр урсгал шүтдэг.Уламжлалаа соёл шашнаа гээвэл харин ч хөгжил ирэх битгий хэл тусгаар тогтнолоо ч алдахад хүрч болно.

  • Хятадууд авсан газрыг буцаажавсан нь сайн байна.Газар өгсөннь Оюун эрдэнийн засгийн газрыннэг эрх мэдэлтэн байгаа.НэрийгНь ил болгож хариуцлага тооцохэсэхийг нь харах хэрэгтэй.

Холбоотой мэдээ