
НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 84 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичиг, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэж байна.
Нийт 15 чиглэлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2024 он гэхэд замын түгжрэлийн индекс 15 хувиар буурч, замын чанар байдлын индекс 75-80 хувиар өснө гэж тооцжээ.
- Гол гудамж, замын сүлжээг нэмэгдүүлэх
- Газар чөлөөлөлт
- Авто зогсоол
- Уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх
- Замын хөдөлгөөний ухаалаг системийг нэмэгдүүлэх
- Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх
- Их багтаамжийн нийтийн тээвэр болох LRT-ыг нэвтрүүлэх
- Явган болон дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлэх
- Замын нөхөн сэргээлт
- ЕБС, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Агаарын дүүжин замын тээврийн төслийг тус тус хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээллээ.