Домогт Марадонаг хулгайлчих вий гэж айгаад зүрхгүй оршуулжээ

2021-11-24

Аргентины хөлбөмбөгчин, дэлхийн хөлбөмбөгийн домог Диего Марадонаг зүрхгүй оршуулсан гэж эмч Нельсон Кастро мэдэгджээ.

“Диегогийн зүрхийг авахыг хүссэн Химнасиа Ла Плата клубын хөл бөмбөгийн радикал шүтэн бишрэгчид байсан” хэмээн Кастро Марка El Trece-д ярьжээ.

“Энэ бол байж боломгүй асуудал. Хүмүүс шүтэн бишрэгчдийнх санаа зорилгын талаар олж мэдээд зүрхийг нь устгасан. Үүнийг судлах шаардлагатай байсан. Энэ нь Марадонагийн үхлийн шалтгааныг тогтооход маш чухал байсан” гэжээ.

Эмчийн хэлснээр домогт хөлбөмбөгчин өөрийг нь сүйрүүлсэн бүх зүйлд донтсон байжээ.

“Марадона гайхалтай уян хатан биетэй байсан. Асуудал нь тэр бүх сөрөг хүчин зүйлээс бүрэн эдгэрэхийг хэзээ ч хүсээгүй явдал. Диегогийн зүрх маш том бөгөөд хагас кг жинтэй байв. Зүрх ихэвчлэн нь 300 гр жинтэй байдаг. Хэдийгээр тэр хөлбөмбөгчин байсан ч бусдаас илүү том зүрхтэй байсан. Үүнээс шалтгаалан нь зүрхний дутагдал болсон” гэж тэр хэлжээ.

Сануулахад, Марадона өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд 60 насандаа таалал төгссөн юм. Задлан шинжилгээгээр хөлбөмбөгчний зүрх хэвийн хэмжээнээс хоёр дахин том байсан нь тогтоогджээ.

Холбоотой мэдээ