Б.Энхбаяр:Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ХОНГИЛЫГ нураах зарчмыг баримталж ажилласан

2020-12-22

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг танилцууллаа.

Ажлын хэсэг нийт 6 удаагийн олон нийтийн хэлэлцүүлгийг хийснээс гадна шүүгч нарын төлөөллөөс холбогдох санал дүгнэлтийг авчээ. Ажлын хэсэг нийтдээ 28 удаа хуралдсан бөгөөд зарчмын зөрүүтэй 75 саналыг бэлтгэжээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр  “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын хэсэг дараахь үндсэн зарчмуудыг баримталж ажилласан:

  • Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүний үзэл баримтлалыг хатуу чанд мөрдөх
  • Хоёрдугаарт, олон улсын дэвшилтэт чиг хандлагыг нутагшуулах
  • Гуравдугаарт, нэгэнт тогтсон буруу практик буюу хонгилыг нураах
  • Дөрөвдүгээрт, хэн ч шүүх эрх мэдлийн системд дураар халдах, дангаар дарга болж засаглах боломжгүй шударга ёсны зарчмыг бэхжүүлэх зарчмыг баримталсан.

Дээрх дөрвөн зарчмаар дамжуулж дараахь үндсэн 4 үр дүнд хүрнэ:

  • Монгол Улсын иргэд шударга шүүхээр шүүлгэх, эрхээ хамгаалуулна
  •  Бие даасан шүүх эрх мэдлийн хараат бус байдал хангагдана
  • Хамгийн шилэгдсэн буюу хамгийн сайн нь шүүгч болдог тогтолцоог бий болгоно
  • Шүүгчийн мэргэжлийн, сахилгын хариуцлагын тогтолцоо амилна” гэв.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • хүмүүсийг албан ажлаа хийж байхад нь дээд шатны дарга нь  солигдоод доод шатныхаа даргыг тушаал гаргаж халахад халагдсан хүн би буруу халагдлаа гэж шүүхэд хандаад 3 шатны шүүхийн шийдвэр халагдсан хүний талд гарахад дээд дарга нь эргүүлж тавиад 7, 10 хоногуулад буцааж халаад өөрийнхөө хүнийг тавьчих юм аа.  энийг шүүхийн шийдвэр хэрэгжсэн гэх үү энэ чинь шүүх шударга бус ч юм шиг эсвэл хүчгүй ч юм шиг харагдуулдаг үүнээс болж ашиг сохирхол нэгдмэл хүмүүс бүр оодорч оодогнож байнаа. халагдсан мөнгө өгч мөнгө авсан амаа таглаад улс бас хохирдог зэрэг буруу тогтолцоо байгааг өөрчилөгдөх үү гишүүн ээ

  • Яг  зөв. Шүүх эрх мэдэл байхгүй болбол монгол улс тэр чигээрээ дампуурна. Энхбаяр их ухаантай, зөв залуу шүү. Дэмжиж байна

  • Энэ солиорол хэзээ дуусах вэ! Юун хонгил вэ! Зөвхөн хуулиар асуудлыг шийдчихнэ гэх гэнэн бодлоо Монголын төр, улс төрчид хэзээ орхих вэ! Тэрбумтан хурандаа, МАНАН, Хонгилын шүүх гээд нэр нь өөр боловч агууга нь адилхан зохиол энэ мэтээр хөвөрсөөр л байх уу! Дараагийн нэршил нь юу байх бол. Асуудалд арай өөр зүйлд байгаа гэдгийг хэзээ олж харах вэ! 

    • Тэрийг чинь хараад ийм юм хийж байна, юмыг өөрийнхөөрөө ойлгодог хэвээрээ байна уу чи, мэдэхгүй зүйлдээ бүү хошуу дүр

  • УИХ-н гишүүн Б.Энхбаяр уул ХЗДХ сайд өлхөн хийх,нэр цэвэр, мэрэгжилдээ мэрэгжсэн хүн гэж харагддаг.Даанч Ц.Нямдоржтой сайд байхад нь нэг доор таарч тохироогүй дэг.Нямбаатарын дэргэд хий багатай…

Холбоотой мэдээ