Олимпийн хошой аварга Нортуг хар тамхины хэргээр долоон сар хоригдох ял авлаа

Норвегийн цаначин Петтер Нортуг кокаин хадгалсан, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн хэргээр долоон сарын хорих ялаар шийтгэгдэв. NKR-ийн мэдээлснээр түүнийг насан туршид нь машин жолоодох эрхийг хассан байна.

Энэ оны наймдугаар сард тэрээр 100 км / цаг хурд хэтрүүлж, Норвегийн цагдаа нарт саатуулагджээ. Шалгалтын явцад түүнээс кокаин илэрсэн байна. Хожим нь шалгалтаар Олимпийн хошой аварга согтууруулах ундаа, мансууруулах бодисоор мансуураагүй байсан нь тогтоогджээ.

Нортуг бол 2010 оны олимпийн 50 км-ийн уралдаан, буухиа уралдааны тэргүүн байрын эзэн юм. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 13 удаа түрүүлжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ