“Тусгаарлах байрны хяналт чангарсан, зөрчил гаргавал хатуу хариуцлага тооцдог болсон”

2020-12-22

Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр:

2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод 1804 иргэн коронавирусийн халдвар авсан иргэдийн ойрын хавьтал болохыг тогтоож, цагдаагийн хяналтад тусгаарлан, ажиглаж байна. Улсын хэмжээнд 1717 хүн тусгаарлалтад байгаагаас Улаанбаатар хотод 17 тусгаарлах байранд 1564 иргэн байна.Энэ сард дөрвөн удаагийн тусгай нислэгээр 507 иргэнийг эх орондоо авчран тусгаарласан. Тусгаарлалтын явцад ирсэн санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж байна.

Тусгаарлах байрнууд дахь камерын хяналтаар Тагнуулын байгууллагаас мэдээлэл авч, зөрчил гаргаж байгаа ажилтан, өвчтөнтэй холбогдож, халдвар хамгааллын дэглэмийг сахихыг сануулан ажиллаж байна. Цаашлаад хариуцлага тооцох асуудлууд яригдаж байна.

Бидэнд цаг тутам ямар зөрчил гарч байгаа талаар мэдээлэл ирдэг болсон.Тусгаарлан ажиглах байран дотор хяналт маш сайжирсан гэдгийг хэлмээр байна.

Өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж зөрчил гаргасан тохиолдолд хатуу хариуцлага тооцохыг анхааруулж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ