Халдвар гарсан зургаан аймагт 12-20 хоног шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна

2020-12-22

12,357 хүнд ПСР шинжилгээ хийснээс Улаанбаатар хотод 13 хүнд коронавирус илэрчээ.

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс голомттой халдварын 13 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс:

  • эмнэлгийн ажилтан-2
  • сахиур-2
  • өвчтөн-4
  • гэр бүлийн 5 хүнээс коронавирус илэрчээ.

Дотоодын халдварын батлагдсан тохиолдол 544 боллоо.

Халдвар бүртгэгдсэн бусад аймгуудад 12-20 хоног халдвар бүртгэгдээгүй. Монгол Улсад кластер хэлбэрийн өвчлөл бүртгэгдэж байгаа. Энэ нь халдвар хязгаарлагдмал хүрээнд явж байгаа гэсэн үг гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ