П.Цэрэндагва: Амжилттай яваа хүний ард талд хань л байдаг, ханьдаа баярлалаа

Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан  уран бүтээлчдийг төрийн дээд цол, одон медалиар шагналаа.

Тэр дундаа:

  • Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нар Хөдөлмөрийн баатар,
  • Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан Ардын жүжигчин,
  • СТА жүжигчин Г.Амгаланбаатар Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаав.

Ардын жүжигчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва:

Төр минь намайг гурван удаа үнсэхдээ өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд их өег байна. Сэтгэл хөөрөхгүй байхын арга алга. Гэхдээ бодож тунгаах зүйлээ мартахгүй, үзэгчдээ уран бүтээлээрээ илүү баярлуулна.

Аливаа амжилтын ард талд хүний хань л байдаг. Гурван хүүхдийг минь тээж төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа.

Театрыг өдий хүртэл авч ирсэн үе үеийн уран бүтээлчиддээ мөргөе.

Ардын жүжигчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Сувд:

Орчин үеийн мэргэжлийн театр үүсгэн байгуулах гэж оюун санаага дайчилж ирсэн ахмадууддаа талархлаа илэрхийлэе. Мэдээж үзэгчгүйгээр театр оршин тогтнохгүй. Та нарын дэмжлэгээр мэргэжлийн театр өдий дайтай болж, олон улсад монголын театр гэдэг нэр гарч байдаг шүү. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийн ард олон ээж, эмэгтэйчүүд бий. Бид хамтдаа хичээвэл дэлхийд нэрээ цуурайтуулж чадна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn