• Иргэд шөнийн цагаар ууланд гарах тохиолдлууд гарч байна

    2020-12-21

    “Богдхан уул”-ын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа хөл хорио тогтоосноос хойш иргэд, автомашины хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. Нийслэл хотын иргэд ууланд аялах, шөнийн цагаар явганаар ууланд гарч боргоцой түүх тохиолдлууд цөөнгүй гарч байгааг албаны хүмүүс хэлж байна.
    12 сарын 20, 21-ний өдрүүдэд 4 хэсэг хяналт шалгалтын бүрэлдэхүүн ажиллаж, хойд хэсэгт 14 иргэн, 2 автомашин, урд хэсэгт 2 отог, 18 хүн, 3 автомашин буулган ажиллалаа. Түүнчлэн хуучин отогуудын үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ