
Иргэн Д.Амартүвшин тэргүүтэй хувийн хэвшлийн ААН-үүдийн төлөөлөл цагийн хязгаарлалтыг цуцлахыг шаардлаа.
Иргэн Д.Амартүвшин:
Өглөө, оройдоо автобусанд чихцэлдэж байгаа.
ААН-үүдийг 00:00 цаг гэж хаасны улмаас орон байрны архидалт утгаа алдлаа. Хүмүүс уудаг газар уух биш гэртээ, гэр бүлийнхээ хажууд, хутганыхаа хажууд архи уух боллоо.
Гаднаас нь утасдаад, цагдаатай холбоогүй гэдгээ хэлж байж тэр нууцаар ажиллаж байгаа газар луу орж байна. Хоёр жилийн турш хаалттай байсан учраас өр, зээлээ дарахын тулд нууцаар ажиллаж байгаа. 00:00 цагаас хаах ёстой гэж байгаа боловч ААН-үүдийн 50 хувь нь нууцаар ажиллаж байна.
Ийм хоёр нүүртэй шийдвэрээ болих хэрэгтэй.
Өдөржингөө ажил, сургууль хамаг юм нь бужигначихаад шөнө 00:00 цагаас хойш л корона тараад байгаа юм уу? 50 хүнтэй газар таван минут илүү ажиллахад л 2.5 саяар торгож байна. Гэтэл автобусанд тэр байтугай хүмүүс чихцэлдэж байна.
Улаанбаатар 1.5 сая хүнтэй хот. Энэ олон хүнийг зөвхөн 08:00-21:00 цагийн хооронд бүгдийг нь шавуулахаар өдрийн ачаалал нь нэмэгдэж, нөгөө л хотын түгжрэлээс эхлээд бүх асуудал үүсэж байна. Дэлхий дахинд нэг саяас дээш хүн амтай бүх хот шөнийн цагаар ажилладаг газартай байдаг. Шөнийн хоолны газар, шөнийн зах, шөнийн баар цэнгээний газар ажиллуулж байж өдрийн ачааллыг багасгана гэдгийг төр засаг ойлгох ёстой.