Г.Алтаншагай: Монголын хошин урлаг иргэддээ хамгийн их хань болж ирсэн, үзэгчид маань стресс, бухимдлаа мартаад гардаг

2021-11-24

“Мөрөөдлийн театр”-ын арван жилийн ойд зориулсан хошин урлагийн нэгдсэн тоглолт арваннэгдүгээр сарын 26-нд болно.

Ингэхдээ заалны 50 хувийн дүүргэлттэйгээр тоглоно гэв. Мөн тус театрын арван жилийн түүхийг харуулсан баримтат кино хийж байгаа талаар уран бүтээлчдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мөрөөдлийн театрын жүжигчин, СТА Г.Алтаншагай “Шинэ жилээр арван жилийн ойд зориулсан богино хэмжээний кино хийгдэж байна. Арван жилийн ойд зориулсан жүжгийг он гараад хийхээр төлөвлөсөн. Хэдхэн хоногийн дараа хошин урлагийнхны нэгдсэн тоглолт болох гэж байгаад баяртай байна.

Шилжилтийн үеэс авахуулаад өнөөдрийг хүртэл монголын хошиг урлаг иргэддээ хамгийн их хань болж ирсэн. Түгжрэл, утаа, стресс, нийгмийн болж бүтэхгүй байгаа бүх зүйлсийг хоёр цаг ч гэсэн мартуулаад гаргадаг” хэмээн ярив.

Холбоотой мэдээ